Хоббигоос дэлхийн тавцанд - Францын Полинезийн гоо үзэсгэлэнг зураглаж үзүүлсэн нь орон нутгийнханд хэмжээлшгүй их үр өгөөжийг өгсөн байна.
Францын Полинез - цагаан элстэй наран шарлагын газар, дугуйн болон явган аяллын зам, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан газрууд нь эндхийг олонд алдартай, хүслийн жагсаалтын очих газар болгосон. Зарим хүн энэ газрыг мөрөөдөөд завгүй байх зуур Кристоф Куркод Гудамж харахыг ашиглан диваажингийн газрыг хүмүүст ойртуулах, Таитийн аялал жуулчлалыг амжилтад хүрэхэд нь тус болох ер бусын боломжийг олж харжээ.
+450
бизнесийн жагсаалт
үүсгэсэн
Бизнес, таашаал хоёрыг хослуулсан нь
Гудамж харах хийгээд Францын Полинезийн үзэсгэлэн төгөлдөр арлуудыг гэх сэтгэл зүрхээрээ урамшсан Кристоф 2019 онд "Tahiti 360" компанийг үүсгэсэн байгуулжээ. Тэднийх явган аяллын зам, наран шарлагын газруудыг зэрэг Францын Полинезийн гадаах том орон зайн 360 хэмийн зураглалыг авч Гудамж харах дээр байршуулах ажлаар мэргэшсэн компани юм. Кристоф арлын аж амьдралын гоо сайхныг өгүүлэх зураг авах, бусдад харуулахад төвлөрөхийн хажуугаар Гудамж харахын гайхалтай дотоод виртуал аяллаар дамжуулан илүү их харагдацтай болоход нь орон нутгийн бизнесүүдэд мөн тусалдаг аж.
Францын Полинезийг зурагласан нь
Бараг бүх зүйл дижитал болж буй үед Кристоф, түүний байгуулсан "Tahiti 360" компанийг арал дээр ирэх хүртэл Францын Полинезийг зөвхөн хиймэл дагуулаас авсан зургаар дамжуулан харах боломжтой байсан гэвэл итгэхэд бэрхтэй. Үүнээс ч төвөгтэй зүйл нь Бора Бора, Таити зэрэг арлуудын гудамжууд нэргүй байсан тул гадуур явах нь орон нутгийнханд ч тэр, жуулчдад ч тэр хэцүүхэн сорилт байжээ. Хамгийн гол нь, энэ байдал гал унтраах анги, анхны тусламж үзүүлэгч, хууль сахиулагч гэх мэт яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэгчдийн ажлыг илүүтэй чирэгдүүлж байсан аж.
Гудамж харах нь орон нутгийн нийгэмлэгүүдэд гайхалтай үр өгөөж авчрах хүч чадалтай гэдэгт би үргэлж итгэдэг байсан. Гэрээсээ гараагүй байхдаа хүртэл тодорхой нэг бүсэд байгаа мэтээр өөрийгөө харах, орчин тойронтой нь танилцах боломжтой байх нь миний сэтгэлийг үргэлж татсаар ирсэн. Замаа хялбархнаар заалгана гэдэг бараг боломжгүй мэт байсан Францын Полинезийн хувьд энэ нь үнэхээр хэрэгтэй зүйл шиг санагдсан.
-
Кристоф Куркод, Tahiti 360-н үүсгэн байгуулагч
Арлын ахуй амьдралд Гудамж харахын авчрах үр өгөөжийг таньж мэдсэн oрон нутгийн эрх бүхий байгууллагууд Таити, Муреа, Бора Бора, Райятеа, Маупити, Хуахине, Факарава, Рангироагийн бүх замыг зураглаж, лавлагаанд оруулахаар Tahiti 360-тай түншилсэн байна. Кристоф Францын Полинезийн 1800 км газрыг хамруулахын тулд бүх замын тээврийн хэрэгсэл, гольфын тэрэг, цахилгаан мотоцикл, усны мотоцикл, уналгын морь хүртэл ашиглажээ. Кристофын хамрах хүрээнд багтаж, холбогдох байгууллагууд нь орон нутгийн газар зүйн өгөгдлийг хуваалцсаны ачаар одоо Таитийн замын хөдөлгөөний шууд мэдээ, хамгийн түргэн маршрутын санал, чиглэлийг Google Газрын зураг дээрээс авах боломжтой болсон. Энэ нь ялангуяа арал дээр илүү үр ашигтай ажиллах боломжийг яаралтай тусламжийн үйлчилгээнүүдэд олгож тэдэнд ач тусаа өгч байгаа юм. Эцэст нь, Гудамж харах дээр Tahiti 360-н оруулсан зургуудад хандсанаар хот төлөвлөлт, барилга болон замын засвар үйлчилгээтэй холбоотой ажлыг мөн хялбаршуулсан байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан газруудад нэвтрэх
Tahiti 360-ын хамгийн гайхалтай аялал нь Райятеа арал дээрх Тапутапуатеагийнх юм. ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн газар нь Францын Полинезид жил бүр 300 мянган жуулчин авчрахад гол үүрэг гүйцэтгэдэг. Гэвч, Кристоф эндхийн гоо үзэсгэлэнг 360 хэмийн зурагт буулгаснаар энэ газрыг виртуал хэлбэрээр үзэж мэдрэх боломжийг сая, сая хүнд нээж өгсөн билээ. Гудамж харах дээр нийтэлсэн Кристофын ажил дэлхийн гайхамшгийг бидний дэлгэцэд авчирч, үүнийг судалж мэдэх боломжийг бид бүхэнд олгож буй юм.
Арлыг бүхэлд нь хамруулна гэдэг амаргүй ажил боловч Кристоф энэхүү сорилтод бэлэн байжээ. Тэрээр Бора Бора-г бүхэлд нь 360 хэмийн зурагт буулгахын тулд арлыг автомашин, завь болон явганаар туулсан байна. Арлыг бүхэлд нь зураглаж Гудамж харах дээр турших боломжийг бүх хүнд олгоход Кристоф ердөө долоо хоног зарцуулжээ.
Кристоф Бора Борагаас гадна Таитийн нийслэл Папийт, мөн Пирае хотын бүх гудамжны зургийг бас авсан байна. Тус хоёр хотын зургууд Гудамж харах дээр гарч ирмэгц, тухайн харагдац үр дүнгээ өгчээ.
Орон нутгийн бизнесүүдэд ч мөн Гудамж харах дээр гялалзах завшаан олдсон юм. Intercontinental, Manava, Hilton зэрэг томоохон сүлжээ зочид буудлуудаас гадна жижгэвтэр B&B бизнесүүд байгууламжаа дэлхийн тавцанд харуулах боломж гарч ирсэнд баяртай байжээ.
Хүслийн жагсаалтад илүү олон зүйлийг нэмсэн нь
Tahiti 360 оны төгсгөл гэхэд Маупити, Тахаа, Маркезас арлууд, Гамбиерс арлуудыг, мөн Аустралын арлуудыг оруулаад Францын Полинезийн бүх арлыг хамруулахаар төлөвлөжээ. Хамруулаагүй үлдсэн маш олон газар Францын Полинезэд байсан хэвээр тул Кристоф дараагийн адал явдлынхаа талаар аль хэдийнээ бодоод эхэлжээ. Тэрээр суугуул хотынхоо 400 км урт дугуйн зам, Амиенсийн хөвдөг цэцэрлэг, Somme Tourisme-н аяллын галт тэргийг хамруулахаар Францын орон нутгийн байгууллагатай аль хэдийнээ тохирсон байна. Кристоф 2024 оны Олимпийн наадмын давлагаан дээгүүр гулгах спортын төрлийг зохион байгуулах газар Teahupoo-г ч мөн хамруулна. Түүнчлэн, тэрээр Шинэ Каледони, Валлис болон Футуна арлуудыг Гудамж харахад нэмж, орон нутгийнхны ахуй амьжиргааг сайжруулахад туслах, мөн диваажингийн газрыг судалж мэдэхэд нь олон хүнд туслахаар төлөвлөж буй.
Гудамж харах бол Google газрын зурагт гайхалтай зураглал нийтэлснээр нийгэм нь цэцэглэн хөгжих, бизнесүүд нь өсөн дэвжих, дэлхийн гайхамшгуудыг гэрт нь ойртуулахаар хувь нэмэр оруулагчдын зүгээс туслах боломжийг олгодог хамтын платформ. Хамгийн гайхалтай нь ямар ч хүн Гудамж харахыг ашиглан өөрийн амжилтыг зураглах боломжтой. Үүний тулд хувь нэмэр оруулах эхний алхмаа хийхэд л хангалттай.
Цааш судлах