Гудамж харахаар дамжуулан Занзибарын орон нутгийн нийгэмлэгүүдийг боломжоор хангах нь
Аялал жуулчлалд анхаардаг аливаа очих газрын хувьд эдийн засгаа өсгөхийн тулд олон улсад танигдах нь чухал ач холбогдолтой бөгөөд үүнд Занзибар ч бас хамаатай. Тиймээс Занзибарын төлөвлөлтийн зөвлөл улсдаа эдийн засгийн нөлөөллийг бий болгохтой холбоотойгоор олтригийнхоо байгалийн үзэсгэлэнг харуулахыг зорьсон – Гудамж харах үүнд нь тус нэмэр болсон. World Travel in 360 (WT360)-ын мэргэжлийн гэрэл зурагчид болох Федерико Дебетто, Николай Омельченко, Крис дө Плессис нар хамтарч Занзибар төслийг эхлүүлсэн бөгөөд тус төслийг бие даан үргэлжлүүлэх урам зоригийг орон нутгийн нийгэмлэгүүдэд өгсөн байна.
105 зочид буудал
жагсаасан
Өсөлтөд хамтаа
Шаардлагатай хэмжээгээр зураглах нь сорилт байдаг. Тиймээс WT360 баг үзэсгэлэнт арал Унгужаг зураглахад туслуулахын тулд Занзибарын үндэсний их сургуулийн арван хоёр оюутныг сайн дурын ажилтнаар элсүүлсэн байна. Оюутнууд Федерико, Николай, Крис нарын мэргэшсэн ур чадварт хөтлүүлэн заалгаж 1700 километрийн видео материалын зургийг авжээ.
Аялал жуулчлалын салбар манай ДНБ-ий 30 гаруй хувийг эзэлдэг. Үүний үр дүнд бид залуу үеэ, мөн аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хүмүүсээ сургах боломжтой болдог. Хүмүүс аялал жуулчлал гэхээр зочид буудлын тухай ярьж байна гэж ойлгодог байсан үе бий. Гэтэл аялал жуулчлал үүгээр хязгаарлагдахгүй. Түүх, агаарын тээврийн үйлчилгээ, мөн маркетинг үүнд хамаарна. Занзибарчууд тус салбарт илүү их оролцсоноор засгийн газар болоод улсынхаа эдийн засагт том үр өгөөж авчрах юм.
-
Симай Мохаммед Саид, Занзибарын аялал жуулчлал, өвийн сайд.
Занзибар хөгжиж өргөжихийн хэрээр дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах, тус улсад ирэх шинэ зочдыг татахад нь туслахын тулд Федерикогийн баг орон нутгийн гудамжны 360 хэмийн зургийг тогтмол шинэчилдэг.
360 хэмийн зураглалаар дэлхий дахины бизнесүүдийг зургийг авах
Энэ оны эхээр Федерико Пембагийн хойд арлыг судалж эхэлсэн байна. Федерико ердөө 6 хоногт сайн дурын оюутан байсан Ибрахим Халидын хамтаар 500 километр зураг, агаарын 40 панорама зураглал авч Гудамж харах студи ашиглан түүнийгээ Google Газрын зурагт байршуулжээ.
Аялал жуулчлалын газрууд, дэлхийн өв болсон газрууд, зочид буудал, бизнесүүдийн үнэн зөв видео материалуудын ачаар арлуудыг дэлхий дахинд сурталчлах, түргэн өргөжиж буй зураглалын платформ болох Занзибарын үндэсний аяллыг үүсгэх боломжтой болжээ.
Зураглахаас ажлын байр үүсгэх хүртэл
Шамиму Яссин Федерикотой анх уулзахдаа дрон нисгэгч болно гэсэн бодолтой оюутан охин байжээ. Занзибарын ирээдүйг гэгээтэй болгох ажил үүрэгт хөтлөгдсөн Шамиму Гудамж харахын технологийг сурч мэдэхээр WT360 багт нэгджээ. Тэрээр шилдэг гэсэн камерыг ашиглах, зураг авах мөн авсан зургаа Google Газрын зурагт байршуулах талаар заалгасан байна. Шамиму удалгүй эдгээр ур чадварт мэргэшин суралцаж аж амьдралаа залгуулахын тулд Занзибарын арлуудыг судлах, зураглахаар мэргэжлийн гэрэл зурагчин болжээ.
Одоо Федерико, Шамиму, Ибрахим гурав сүүлд хөгжиж өөрчлөгдсөн бус нутаг, шинэ бизнесүүд болон шинэчлэгдсэн зочид буудлуудад төвлөрсөн, Занзибарыг агаараас авсан шинэ зургуудыг байршуулахаар ажиллаж байна. Занзибарын соёл амралтын хүрээлэн нээгдсэнээр тэдний зорилго нэмэгдэж буй юм.
Занзибарт шаардлагатай хэмжээгээр зураглах нь: Гудамж харах студийг ашиглан өгөгдлийг ухаалгаар, түргэн нийтлэх
2019 оноос хойш зургийн болон камерын чанар сайжирсан, мөн Гудамж харах студи ажиллаж эхэлснээр зураглал нийтлэхэд хялбар, түргэн болсон. Гэрэл зурагчид нэг дор 360 видеог олноор нь байршуулах, үйл явцыг хянах, байршуулсан материалыг газраар нь эсвэл эх файлын нэрээр нь хайх, мөн газрын зургийн интерактив давхарга ашиглан дараагийн цуглуулгаа төлөвлөх боломжтой.
Бид Гудамж харах студийг ашиглан Пемба арлыг бүхэлд нь нийтэлсэн. Тус хэрэгслийн гол сайжруулалтууд нь түр завсарласан эсвэл тасалдсан байсан байршуулах үйлдлийг үргэлжлүүлэх, шинэ файлуудыг нэмэхдээ шөнө нь босох шаардлагагүйгээр хэд хэдэн видеог цуг байршуулах гэх мэт зохион байгуулалтад суурилсан. Ингэснээр унтаж амрах цагаа хэмнэж байгаа юм!
-
Федерико Дебетто, мэргэжлийн гэрэл зурагчин
Ирээдүйг цогцлоох нь
Занзибар төсөл нь улсынхаа газар нутгийг зураглах зорилготой нутгийн оюутнуудыг боломжоор хангах, сургах зорилготойгоор эхэлсэн бөгөөд түүнээс хойш дэлхий дахинд үр нөлөөгөө мэдрүүлсэн юм. Тус төсөл гурван жилийн дотор орон нутгийн бизнесүүдийг урагш түлхэж Шамиму, Ибрахимтай адил сайн дурын өмнөх гишүүдэд ажлын байрны боломжуудыг нээж өгсөн.
Цааш судлах