Autori нь Финланд улс даяар ердөө Гудамж харахын зургаар замын засвар үйлчилгээнд хэрхэн хувьсгал хийсэн тухай.

Замын гадаргуугийн чанар, хуучирсан тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэггүй гудамжууд дэлхий даяарх жолооч хийгээд хотын захиргаануудад тохиолддог өдөр тутмын асуудал юм. Гэвч дэд бүтцийн засвар үйлчилгээнд зориулсан шийдэл хөгжүүлдэг Финландын программ хангамжийн компани Autori нь Google Газрын зургийн Гудамж харахыг ашиглан гадаа гудамжны өгөгдлийг илүү үр ашигтайгаар цуглуулж, задлан шинжлэх аргыг олсон байна.

40 мянган км

зураг авсан

8 сая

зургуудыг нийтэлсэн

50 сая

удаа үзсэн

замын өгөгдөл

20

төслүүдийн зургийг авч байна

Финландын замын засвар үйлчилгээний менежментийг оновчилсон нь

1988 онд байгуулагдсан Autori нь замын нөхцөлийг удирдах, төлөвлөх, засвар үйлчилгээг зохицуулахад нь зориулж Финландын зам хариуцсан байгууллага, гэрээт гүйцэтгэгч, гуравдагч талын зөвлөхүүдийг үйлчилгээнд суурилсан программ хангамж (SaaS)-ийн шийдлээр хангадаг. Тухайн улсын замын нөхцөл байдлыг бүхэлд нь хянана гэдэг асар их цаг хугацаа, зардал шаардана. Бусад компани үүнийг зардал гэж харж байсан тэр үед Autori ховорхон тохиох боломжийг олж харжээ. Тэд цуглуулсан Гудамж харахын зургууд болон SaaS-н шийдлээ ашиглан Финландын хувьд замын засвар үйлчилгээний дэд бүтцийн өгөгдөл, шийдвэр гаргах түвшний илүү боловсронгуй менежментэд зориулсан хэрэгслийг бүтээсэн байна.

Хурдан явах, мөн өгөгдөл хуваалцах хэрэгцээ шаардлага

Тогтсон уламжлалаар бол зам хариуцсан байгууллагууд тодорхой байршилд ямар ажил хийх шаардлагатай байгааг мэдэхийн тулд бүх зам дээр биеэр очих хэрэгтэй болдог. Тэр бүхнийг тэмдэглэж бүртгэхийн тулд олон мянган километр замаар явж тоймгүй олон удаа зогсох болно гэсэн үг. Энэ нь хүрээлэн буй орчинд халтайгаар барахгүй, өртөг зардал ихтэй, олон төрлийн нөөц шаарддаг, асар их цаг авсан ажил юм. Дижитал болгох хийгээд хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлийн хэрэгцээ шаардлага нь Autori-г хайрцгаас гадуур сэтгэхэд хөтөлсөн байна. Ингээд гудамжны визуал дүрслэлийн анхны шийдэл болох Гудамж харах хамгийн түрүүнд тэдний санаанд буужээ.

 

Замын засвар үйлчилгээний мэдээллийг шууд авах нь асар их хэмжээний өгөгдлийг олон өөр талтай байнга хуваалцахыг шаарддаг. Хэрэглэгчид хоорондоо мэдээлэл хуваалцах үйлдлийг хялбаршуулахад шаардлагатай бүх хэрэгсэл Гудамж харахад бий - ухаалаг утастай хүн бүр үүнийг ашиглах боломжтойгоос гадна нэвтрэх эсвэл программ хангамж ч суулгах шаардлагагүй. Дээр нь, урьд Гудамж харахыг замын засвар үйлчилгээнд ашиглаж байсан боловч өгөгдлийг нь шинэ тутам байлгах нь өөрөө маш том сорилт байсан. Гудамж харахыг замын засвар үйлчилгээний программ хангамжтайгаа нэгтгэн хослуулснаар энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжийг бид олж харсан.

-

Ари Иммонен, "Autori"-н Дижиталчлалын зөвлөгөө хариуцсан хэлтсийн дарга

 

Google Гудамж харах Autori нь Финландын замуудыг зурагладаг

Замын аюулгүй байдлын онлайн болон офлайн байдлыг хослуулсан нь

2017 оны эхээр Autori зургуудыг нийтлэхийн тулд компанийнхаа Google Бүртгэлийг ашиглан Финланд улсын чанартай замын 360 хэмийн зураглалыг авч, байршуулж эхэлсэн аж. Түүнээс хойш тэд замын засвар үйлчилгээний менежментийг онлайн болгож улсын чанартай 40 мянган км замыг хамруулан, 8 сая зураг байршуулаад байна. Тэд Гудамж харахыг SaaS-н шийдэлтэйгээ нэгтгэснээр замын шинэ тутам, хэрэгтэй мэдээлэлд алсын зайнаас хандах зам хариуцсан байгууллагуудын ажлыг хөнгөвчилж өгсөн юм.

Autori-н Гудамж харах дээр нийтэлсэн зураглал-ын ачаар замын дутуу тэмдэг тэмдэглэгээ эсвэл замын хонхор нүхний тайлан мэдээллийг байршуулж, хамааралтай талуудад хаягласнаар, оффисоосоо Autori-н хянах самбарыг ашиглан шалгах боломжийг тухайн талуудад бүрдүүлсэн. Autori-н зүгээс тусгайлан тохируулсан шийдлээр хангаснаар хамааралтай засварын ажлыг нэг дороос хянах, төлөвлөх боломжийг гэрээт гүйцэтгэгч нарт мөн олгожээ. Засвар үйлчилгээний ажлаа дуусгаад замын өгөгдлийг шинэ тутам байлгах үүднээс ажилтнууд тухайн бүсийн 360 хэмийн зургийг шинээр авна. Энэ нь тухайн газрыг шалгахын тулд биеэр очиж үзэх хэрэгцээ шаардлагыг багасгана - цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж хүлэмжийн хий ялгарлыг бууруулна.

Замын аюулгүй байдалд бүхлээр нь хувьсгал хийсэн нь

Гудамж харах нь Финландын зам хариуцсан байгууллагуудад мэдээлэл хуваалцах, нөхцөл байдлын талаар ойлголттой байх явдлыг сайжруулах боломжийг Autori-д олгосон нь эргээд зардлыг багасгах, үр ашигт байдлыг ихэсгэхэд нь тусалжээ. Энэ нь дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлж болох юм гэдгийг ойлгож мэдсэн Autori одоо замын өгөгдлийг цуглуулах, хуваалцах ирээдүйн стандарт загварыг гаргахаар ажиллаж байна. Тэд мөн дугуйн болон явган хүний 1000 км замын зургийг авч нүүрстөрөгчийн ул мөрөө багасгахад нь орон нутгийнханд тусалжээ. Хүмүүс одоо шинэ тутам өгөгдөлд хандах, богино зайд байгальд ээлтэйгээр аялах боломжтой болсон. Мөн тэд Финландын 15 мянган км замын нэмэлт өгөгдлийг цуглуулахаар энэ зун дахиад замд гарна. Ингэснээр Финландын улсын чанартай замын бараг тал хувийн зургийг авч Гудамж харах дээр нийтлэх зорилгодоо дөхөж очих юм.

Autori-н амжилт бол нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхдээ Гудамж харахыг ашиглаж буй бизнесүүдийн давтагдашгүй олон арга замын ердөө нэг л жишээ нь юм. Энэ нь зөвхөн зураглах хэрэгсэл төдий биш, танай бизнест ч гэсэн хэмжээлшгүй их үр өгөөжийг авчрах чадалтай. Та өөрийн гэсэн Гудамж харахын амжилтын түүхийг бичихдээ бэлэн үү?

Цааш судлах

Гудамж харахын зураглалаа хуваалцах