Зургийн эх сурвалж
Гудамж харахын зургууд нь Google болон манай хувь оруулагчид гэсэн хоёр эх сурвалжаас ирдэг.
Манай контент
Google-ийн эзэмшдэг контент бол Гудамж харах эсвэл Google газрын зургийн бүтээл юм. Бид өөрсдийн зураглал дээрх хүний царай, тээврийн хэрэгслийн дугаарыг автоматаар бүдгэрүүлдэг.
Бусад хувь оруулагчийн контент
Хэрэглэгчийн хувь оруулсан контент нь дарах буюу товшиж орох боломжтой хэрэглэгчийн бүртгэлийн нэр, зарим тохиолдолд профайл зурагтай явдаг.
Google танд Гудамж харах үйлчилгээг хэрхэн хүргэдэг вэ
Манай инженерүүд Гудамж харах төслийн зураглалыг хуваалцахын тулд хөшигний ард тун шаргуу ажилладаг. Гудамж харах үйлчилгээг танд хүргэхийн тулд тэдний хэрхэн ажилладгийг товчхон танилцуулъя.
-
1-Р АЛХАМ
Зураглал авч цуглуулах
Юуны өмнө тухайн газрыг "Гудамж харах" сайт дээр харуулахын тулд биечлэн очиж, зураг авна. Ингэхдээ янз бүрийн газар нутгийн цаг агаар, хүн амын нягтрал зэрэг олон хүчин зүйлийг харгалзсаны үндсэн дээр аль болох хамгийн сайн чанарын зураглалыг хэзээ, хаана авах боломжтойг тодорхойлно.
-
2-Р АЛХАМ
Зураглалыг тааруулах
Зураг болгоныг газрын зураг дээрх газарзүйн байршлынх нь дагуу зүйж тааруулахдаа машин дээр суурилуулсан GPS, хурд, чиглэл зэргийг хэмжих мэдрэгчээс хүлээн авсан дохиог нэгтгэнэ. Үүний тусламжтайгаар машины явсан маршрутыг нарийн тодорхойлж, шаардлагатай тохиолдолд зургийг хазайлгах, дахин тааруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
-
3-Р АЛХАМ
Зургийг 360 хэмийн зурагт хөрвүүлэх
360 хэмийн зураг дээр зай завсар үүсгэхгүйн тулд зэрэгцээ байрлах камерууд бага зэрэг давхацсан зураг авсны дараа тэдгээр зургийг "эвлүүлж", 360 хэмийн нэг зургийг бүтээдэг. Улмаар зураг боловсруулах тусгай алгоритмын тусламжтайгаар "заадал"-ыг багасгаж жигдрүүлнэ.
-
4-Р АЛХАМ
Зөв зургийг танд харуулах
Машин дээр байрлах гурван ширхэг лазерын, гадаргуу дээр ойх хурд нь тухайн барилга байгууламж, объект хэр хол байгааг заах бөгөөд үүний тусламжтайгаар 3 хэмжээст загварыг бүтээдэг. Тодорхой зайд байрлах газарт очиход 3 хэмжээст загвар нь тухайн газрын хамгийн сайн чанарын дэлгэмэл зургийг тодорхойлж, танд харуулна.

Бид хаашаа явж байна
Та бүхэнд эргэн тойрон дахь ертөнцтэйгөө танилцахад тань тусалж, туршлагыг тань баяжуулах зураглалыг хүргэхийн тулд бид Гудамж харах автомашинаар олон улс орноор аялж байна. Бидний аялж эсвэл Нүүдэллэж буй дараагийн улс орнуудын жагсаалтыг хараарай.
Бүс | Дүүрэг | Цаг |
---|---|---|
{[value.region]} | {[value.districts]} | {[value.datestart| date:'MM/yyyy']} - {[value.dateend| date:'MM/yyyy']} |
Биднээс үл хамаарах хүчин зүйлийн улмаас (цаг агаар, зам хаагдах, г.м.) манай автомашин ажиллахгүй байх эсвэл бага зэрэг өөрчлөлт тохиож болзошгүй. Түүнчлэн жагсаалт дээр тодорхой нэг хотыг заасан бол автомашинаар хүрэх боломжтой ойролцоох жижиг хот, суурин газрыг тэнд багтаасан гэдгийг санаарай.
Бид хаана очив
Газрын зураг дээрх хөх хэсгүүд Гудамж харах боломжтой газрууд юм. Нарийвчлан үзэхийг хүсвэл томруулах, эсвэл манай вэб сайт, апликейшнээр дамжуулан тухайн контентыг үзээрэй.
Google-ийн Гудамж харах үйлчилгээний автомашинууд
Манай Гудамж харах үйлчилгээний автомашинуудыг үзээрэй.
-
Гудамж харахын автомашин
Бид анх 2007 онд АНУ-аас аяллаа эхлүүлснээс хойш урт зам туулжээ. Эдүгээ бидний авсан 360 хэмийн дэлгэмэл зургууд 7 тивийг бүрэн хамарсан.
-
Гудамж харахын явганаар зураг авагч
Машин, гурван дугуйт, тэргэнцэр, авто чаргаар хүрч очих аргагүй, дэлхийн олон газрыг онцлох боломжийг Гудамж харах төсөлд олгож буй зүйл нь Явганаар зураг авагч юм. Дээрээ камерын системтэй энэхүү үүрдэг төхөөрөмж зөвхөн явганаар очиж болох нарийн, давчуу орон зайд зураг авах бололцоог бидэнд нээж өгсөн. Манайхан дээрх технологийг ашиглан Аризонад орших Их хавцлын хадархаг, бартаа ихтэй газраар аялж, анхныхаа цуглуулгыг хийсэн билээ.
-
Гудамж харахын тэргэнцэр
Урлагт хайртай Google-ийн ажилчид Гудамж харахын технологийг дэлхийн өнцөг булан бүрд байрлах музейнүүдэд ашиглах хүсэлт тавьсны дараа музейн хаалгаар чөлөөтэй багтан орж, уран баримлуудын хооронд шилжин хөдлөх чадвартай төхөөрөмж бүтээх шаардлага бидэнд тулгарсан. Ийнхүү анх удаа дотоод орчны зураг авахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжийг камерын систем бүхий жижиг түрдэг тэрэг дээр суурилуулж, үүнийгээ "тэргэнцэр" гэж нэрлэсэн юм. Энэхүү тэргэнцрээр зөвхөн музей төдийгүй Цагаан ордон, спортын цэнгэлдэх хүрээлэн зэрэг бусад барилга байгууламжийн дотоод орчны зургийг авч цуглуулаад байна.
-
Гудамж харахын авто чарга
Бид мөн уулын налуу газраар гулсаж, Гудамж харах камераараа зураг авбал сонирхолтой байх болов уу гэж бодсон. Манай багийнхан хөхөө өвлийн хүйтэнд хатуу дискийн нэмэлт драйвуудаа цаначны хүрэмд боож хийгээд, 2х4-н хэдэн ширхэг хавтан, наадаг тууз ашиглан Гудамж харах тоног төхөөрөмжийг хэд хэдэн амралтын өдрүүдэд авто чарган дээр амжилттай суурилуулж чадсан юм. Цаначид, цасны тавцангаар гулгагчид, цасны гуталтай аялагчид одоо Уистлер-Блэккомб уул хийгээд хаяа бэлээр нь баазууд байрлах цасан оройтой гүвээ толгодтой танилцах боломжтой боллоо.
-
Гудамж харахын гурван дугуйт
Нарийн гудамжтай хотуудад Гудамж харахын явганаар зураг авагчийг даах, хангалттай хүчтэй тээврийн хэрэгслийн талаар бид бодолцох хэрэгтэй болсон. Нарийн гудмуудаар зорчих бололцоог нээж өгөхөд Selis Robin мотоцикл нь Индонезид хамгийн зөв шийдэл гэж манай багийнхан үзсэн юм. Гудамж харах гурван дугуйттай танилц. Гудамж харахын явган зураг авагчийг илүү тогтвортой байлгахын тулд тус тээврийн хэрэгсэлд нэмэлтээр тусгай тулгуур хийсэн.