Бид 360 зураглалыг хэзээ, хаана, хэрхэн цуглуулдаг болохтой танилцаарай
Google-н өнгөлөг Гудамж харахын флоттой танилцаж, бид дэлхийн газрын зургийг хүчирхэгжүүлэхийн тулд 360 зураглалыг хэрхэн цуглуулдаг болохыг мэдэж аваарай.
Зургийн эх сурвалж
Гудамж харахын зургууд нь Google болон манай хувь нэмэр оруулагчид гэсэн хоёр эх сурвалжаас ирдэг.
Google-ийн эзэмшдэг контент бол Гудамж харах эсвэл Google газрын зургийн бүтээл юм. Бид өөрсдийн зураглал дээрх хүний царай, тээврийн хэрэгслийн дугаарыг автоматаар бүдгэрүүлдэг.
Хэрэглэгчийн хувь оруулсан контент нь дарах буюу товшиж орох боломжтой хэрэглэгчийн бүртгэлийн нэр, зарим тохиолдолд профайл зурагтай явдаг.
Энэ сард бид хаана зураглал хийж байна вэ?
Бид таны хэрэглээг сайжруулж, таныг хүрээлэн буй орчинтойгоо танилцахад туслах зураглалыг танд авчрахын тулд дэлхий даяар жолоодож, аялалд гардаг. Хэрэв та манай багийнхан руу мэндлэн даллахыг хүсвэл тэд таны ойролцоох байршил руу хэзээ очихыг доороос харна уу.
Огноо | Дүүрэг |
---|
Огноо | Дүүрэг |
---|
Биднээс үл хамаарах хүчин зүйлийн улмаас (цаг агаар, зам хаагдах, г.м.) манай автомашин ажиллахгүй байх эсвэл бага зэрэг өөрчлөлт тохиож болзошгүй. Түүнчлэн жагсаалт дээр тодорхой нэг хотыг заасан бол автомашинаар хүрэх боломжтой ойролцоох жижиг хот, суурин газрыг тэнд багтаасан гэдгийг санаарай.
Дэлхийн гайхамшгуудыг нээн илрүүлэхэд бэлтгэгдсэн флот
Бид бүх долоон тивийн гайхалтай газруудад зочилсон бөгөөд цаашид ч илүү олон зүйл бий. Бид замд гарахаасаа өмнө яг тохирох флотыг байрлуулах, хамгийн сайн зураглалыг цуглуулахын тулд нутаг дэвсгэр, цаг уурын нөхцөл болон хүн амын нягтрал зэрэг олон хүчин зүйлийг бодолцож үздэг.
Гудамж харахын автомашин
Явганаар зураг авагч
Газрын зургийг амь оруулж байна
Бид зураглал цуглуулж дууссаны дараа эдгээр бүгдийг таны дэлгэцэд авчирдаг. Манай баг тайзны ард юу хийж байгааг эндээс товчхон харна уу.
-
Зураглал авч цуглуулах
Юуны өмнө тухайн газрыг "Гудамж харах" сайт дээр харуулахын тулд биечлэн очиж, зураг авна. Ингэхдээ янз бүрийн газар нутгийн цаг агаар, хүн амын нягтрал зэрэг олон хүчин зүйлийг харгалзсаны үндсэн дээр аль болох хамгийн сайн чанарын зураглалыг хэзээ, хаана авах боломжтойг тодорхойлно.
-
Зураглалыг тааруулах
Зураг болгоныг газрын зураг дээрх газарзүйн байршлынх нь дагуу зүйж тааруулахдаа машин дээр суурилуулсан GPS, хурд, чиглэл зэргийг хэмжих мэдрэгчээс хүлээн авсан дохиог нэгтгэнэ. Үүний тусламжтайгаар машины явсан маршрутыг нарийн тодорхойлж, шаардлагатай тохиолдолд зургийг хазайлгах, дахин тааруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
-
Зургийг 360 хэмийн зурагт хөрвүүлэх
360 хэмийн зураг дээр зай завсар үүсгэхгүйн тулд зэрэгцээ байрлах камерууд бага зэрэг давхацсан зураг авсны дараа тэдгээр зургийг "эвлүүлж", 360 хэмийн нэг зургийг бүтээдэг. Улмаар зураг боловсруулах тусгай алгоритмын тусламжтайгаар "заадал"-ыг багасгаж жигдрүүлнэ.
-
Зөв зургийг танд харуулах
Автомашины лазерын гадаргуу дээр хэр хурдан ойж байгаа нь бидэнд тухайн барилга эсвэл объектыг хэр хол байгааг хэлэх бөгөөд үүний тусламжтайгаар дэлхийн 3D загварыг бүтээдэг. Таныг Гудамж харахад зайтай байгаа бүс рүү очиход энэ загвар тухайн байршлын танд харуулах шилдэг панорамаг тодорхойлно.