Гудамж харахын итгэмжлэгдсэн гэрэл зурагчдын бодлого
Энэ бодлого нь Google-н бүтээгдэхүүнүүдэд ашиглахаар харилцагчдынхаа өмнөөс зураглал цуглуулдаг Гудамж харахын итгэмжлэгдсэн бүх оролцогчид үйлчилнэ.
Манай Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчны удирдамж нь дөрвөн чиглэлийг хамардаг:
- Ил тод байх шаардлага:: таны зүгээс харилцагчидтайгаа хуваалцах шаардлагатай мэдээлэл
- Хориотой үйл ажиллагаа: хэрвээ та харилцагчаа төлөөлж Google-н бүтээгдэхүүнд байршуулсан зураглалыг нийтлэх эсвэл удирдах хүсэлтэй бол таны хувьд хориглох зүйл
- Брэндийн удирдамж: Google-н брэндийн элементийг зохистой ашиглах тухай
- Чанарын шаардлага: Харилцагчийнхаа Google-н сурталчилгааны бүртгэлүүдийг хэрхэн цэгцлэх шаардлагатай талаар
Ил тод байх шаардлага
Харилцагч Google-н бүтээгдэхүүнүүд дээр зураглал байршуулахын үр өгөөжийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд үнэн зөв мэдээлэлтэй байж мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах хэрэгтэй. Тиймээс тэдгээр шийдвэрт нөлөөлөх мэдээллийг ил тод байлгах шаардлагыг бид бүх итгэмжлэгдсэн оролцогчдоо тавьдаг. Доор заасан шаардлагыг хангахаас гадна, харилцагч хүссэн тохиолдолд холбоотой бусад мэдээллээр харилцагчийг хангахын тулд итгэмжлэгдсэн оролцогч зохих хүчин чармайлт гаргах үүрэгтэй.
Та гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэхдээ ил тод байх зарчмыг мөн адил баримталж хүн ард, брэнд, орон нутгийн хууль тогтоомжид хамаарах өөрийн эрх, үүргийг ойлгож мэдсэн байх нь чухал юм.
Үйлчилгээний хураамж болон зардал
Итгэмжлэгдсэн гишүүний хөтөлбөрт оролцогч нь үнэ цэнтэй үйлчилгээ үзүүлснийхээ төлөө менежментийн төлбөр, хураамж ихэвчлэн авдаг бөгөөд зураглал худалдан авагч ийм төрлийн төлбөр төлөх эсэхээ мэддэг байх хэрэгтэй. Багаар бодоход, эхний борлуулалтаас нь өмнө шинэ харилцагчид бичгээр мэдэгдэж хураамж болон зардлуудаа харилцагчид өгөх нэхэмжлэх дээр задалж харуулна.
Энэ нь ялангуяа том зураглалын худалдан авагчдад байдаг нөөц эсвэл мэргэжлийн ур чадвар байхгүй байж болох, бага төсөв бүхий зураглал худалдан авагчдад Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчинтай хамтран ажиллахад ямар байх тухай ойлголттой болоход нь чухал байдаг.
Шударгаар танилцуулах
Гудамж харахын итгэмжлэгдсэн гишүүний хөтөлбөрт оролцогчийн хувьд та Google-н ажилтан гэж ойлгогдохоор өөрийгөө танилцуулж огт болохгүй. Өөрийгөө бие даасан бизнесийн байгууллага бөгөөд Google-д зөвхөн зураг нийтлэх үйлчилгээ үзүүлдэг гэдгээ үйлчлүүлэгчдэд үнэн зөвөөр танилцуулна.
Хувийн хариуцлага
Нийтэлснээс хойш хэдхэн хормын дараа зургийг Google Газрын зураг дээр харуулах боловч Газрын зургийн хэрэглэгчийн хувь нэмэр оруулсан контентын бодлого эсвэл Google Газрын зургийн үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн бол тэр даруй татаж авна.
- Захиалгаар хийсэн зураглалыг Google Газрын зургаас хассан тохиолдолд үүссэн асуудлыг зурагчин болон бизнесийн өмчлөгч өөрсдөө хариуцна.
- Манай бодлогыг зөрчсөн аливаа зургийг нэн даруй засах, солих, мөн Google Газрын зургаар зөвшөөрсөн эсэхийг магадлах, эсвэл асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол харилцагчдаа төлбөрийг буцаан олгохыг зурагчдад зөвлөж байна.
Зургийн өмчлөл
Зурагчин болон бизнесийн өмчлөгч нар хамтран ажиллахаар шийдвэр гаргасан тохиолдолд бичгээр гэрээ байгуулж, хэлэлцэж тохирсон нөхцөл, баталгаа, цаашдын өмчлөх эрхээ гэрээнд тусгахыг зөвлөж байна.
- Зураг авалт дууссаны дараа тухайн зураглалыг хэн нь өмчлөх эрхтэйг тодорхойлоорой. Хэрвээ өмчлөх эрхийг зурагчин эзэмших тохиолдолд зохиогчийн эрхийг нь зөрчихгүйгээр тухайн зургийг хэрхэн ашиглах боломжтойг бизнесийн өмчлөгчид тайлбарлаарай. Нэг зургийг хоёр өөр хэрэглэгчийн бүртгэл (зурагчны болон бизнесийн өмчлөгчийн бүртгэл г.м.)-ээс хоёр удаа нийтлэхийг хориглоно.
Хууль тогтоомжийг дагаж мөрдөх
Үйлчилгээ үзүүлэх үедээ холбогдох бүх хууль тогтоомжийг дагаж мөрдөнө үү. Өөрийн ур чадвар, хийж гүйцэтгэсэн ажлын эцсийн чанарыг худал танилцуулахыг хориглоно. Түүнчлэн захиалгат ажлыг хийж гүйцэтгэхээсээ өмнө зохих даатгалд хамрагдаарай.
Зургийн харагдац
Гуравдагч талуудын хооронд, тэр дундаа бизнесийн өмчлөгч, зурагчны хооронд байгуулсан гэрээнээс үл хамааран Google-н зүгээс зургийг Google Газрын зураг дээр эрэмбэлж харуулна. Бизнесийн өмчлөгч нь мэргэжлийн зурагчин хөлсөлж, зураг авхуулсан байлаа ч хийлгэсэн зураглалыг Google Газрын зураг дээр эрэмбэлж харуулахад давуу эрх эдлэхгүй.
Сонирхлын зөрчилгүй байх
Google-н зарим хөтөлбөр, ялангуяа "Нутгийн хөтөч" хөтөлбөр нь ажилтан бус байдлаар оролцохыг танаас шаарддаг (тухайлбал, хувь нэмэр оруулсан контент төлөө танд цалин хөлс олгохгүй). Хэрвээ та үнэ хөлс бүхий үйлчилгээ санал болгодог бол (тухайлбал, Гудамж харахын итгэмжлэгдсэн үйлчилгээ үзүүлэгч гэж өөрийгөө сурталчлах) тухайн мэргэжлийн үйлчилгээг шударга байхыг шаарддаг (тухайлбал, Нутгийн хөтчийн хувиар үнэлгээ өгөх эсвэл шүүмж бичих боломжтой байх) мэргэжлийн бус бусад үйлчилгээтэй нэг дор багц болгохгүй байх нь чухал юм.
Google-ийн брэндийг зохистой ашиглах
Зөвхөн итгэмжлэгдсэн статус бүхий зурагчин эсвэл компани Google Газрын зургийн Гудамж харах үйчилгээний брэнд, итгэмжлэгдсэн гишүүний тэмдгийг маркетингийн үнэ цэнтэй өмч болгож ашиглана. Итгэмжлэгдсэн зурагчин болохын хувьд та дээр дурдсаны дагуу, хүндтэй статусаа тодотгож бусдад өөрийгөө сурталчлахыг зөвлөж байна. Итгэмжлэгдсэн мэргэжилтэн нь итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг, үгэн тэмдэг, брэндийн элемент, тэр дотроо Google Газрын зураг, Гудамж харах үйлчилгээний болон холбогдох бусад логог ашиглаж болно. Дээрх зүйлсийг ашиглаж, хийхийг зөвшөөрсөн, хориглосон зарим үйлдлийг доор дурдъя. Аливаа нэг хүн манай брэндийн өмчийг ашиглах Google-н зөвшөөрлийг зөрчиж байна гэж үзвэл та асуудлыг энд мэдээлэх боломжтой. Google брэндийн бусад бүх өмчийн хувьд, зохисгүй ашиглалтын талаар энд мэдээлэх боломжтой.
Итгэмжлэгдсэн гишүүний тэмдгийг ашиглах
- Хэрвээ та Гудамж харах хөтөлбөрийн итгэмжлэгдсэн гишүүн бол зөвхөн итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг, брэндийн элементийг ашиглана.
- Итгэмжлэгдсэн гишүүний тэмдгийг хаана гэдгээс үл хамааран зөвхөн захаараа хангалттай зай бүхий цагаан дэвсгэр дээр харуулна.
- Зөвхөн өөрийн нэр эсвэл компанийн нэрийг логотой хослуулсан байдлаар итгэмжлэгдсэн гишүүний тэмдгийг ашиглана.
- Та итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг, брэндийн элементийг вэб сайт, үзүүлэн, ажлын дүрэмт хувцас, борлуулалтын хэвлэмэл материал дээр ашиглаж болно.
- Тэмдэг, брэндийн элементийг тухайн хуудас буюу хувцас дээр илэрхий тод харагдахгүй байхаар байрлуулна.
- Google газрын зураг, Гудамж харах, итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг, лого, үгэн тэмдэг зэрэгт ямар нэг график дүрслэл нэмэх, зургийг сунгах эсвэл тэдгээрийг орчуулах мэтээр өөрчилж болохгүй.
- Бусдыг төөрөгдүүлэх зорилгоор болон зүй бус байдлаар тэмдгийг ашиглахыг хориглоно. Жишээлбэл, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг Google баталгаажуулсан мэтээр тэмдгийг ашиглах.
Үйлчилгээгээ борлуулах үед
- Бизнесийнхээ үйлчилгээний хүрээнд, мэргэжлийн түвшинд 360 хэмийн зураг авах үйлчилгээг санал болгоно.
- Бизнесийн байгууллагатай харилцах үедээ өөрийгөө итгэмжлэгдсэн гишүүний хөтөлбөрт хамрагдсан гэж худал танилцуулах эсвэл тэр тухайгаа нууж хаахыг хориглоно.
- Үнэ хөлс бүхий ямар нэг үйлчилгээг Нутгийн хөтчийн гишүүнчлэлтэйгээ багцалж (жишээлбэл, өөрийгөө "Гудамж харах" үйлчилгээний итгэмжлэгдсэн үйлчилгээ үзүүлэгч гэж сурталчлах) болохгүй.
Вебсайтаа сурталчлах
- Google, Google Газрын зураг, Гудамж харах, итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг болон Google-н бусад худалдааны тэмдэгт, түүнтэй адил төстэй зүйлсийг домэйн нэрд ашиглаж болохгүй.
- Та итгэмжлэгдсэн гишүүний тэмдгийг вебсайт дээрээ үзүүлж болно.
Танай тээврийн хэрэгслийн сурталчилгаа
- Тээврийн хэрэгсэл дээр график дүрслэлийг үзүүлэхдээ зөвхөн өөрийн брэнд, логог ашиглана.
- Гудамж харахын дүрс тэмдэг зэрэг Google-н аль нэг брэндийн элемент, тэмдэг, логог тээврийн хэрэгсэл дээр үзүүлэхийг хориглоно.
360 хэмийн зургийн дээд/доод хэсэг дэх брэндийн сурталчилгаа
- Заасан хэмжээний дагуу компанийнхаа лого/нэрийг дээд/доод хэсэгт ашиглана уу. Форматын тодорхой шалгуурыг бодлогын удирдамж-аас харна уу.
- Брэндийн сурталчилгааг зураглалын дээд хэсэгт буюу тээврийн хэрэгслийн оройд оруулахдаа дараахыг баримтална:
- брэндийн сурталчилгааг ашиглах зөвшөөрөлтэй байх.
- зөвхөн хамааралтай контент (жишээлбэл, орон нутгийн аялал жуулчлалыг сурталчлах), эсвэл зөвхөн тодорхой түвшинд хамааралтай контентыг харуулна.
- Ивээн тэтгэгчтэй байх эсвэл эх сурвалжид хандсан тохиолдолд сурталчилгаа дараах байдалтай байх ёстой:
- Google брэндийн өмчийг ард нь дагалдуулж болохгүй.
- (тухайн харуулсан байршилтай хамааралгүй бол) сурталчилгааны график дүрслэл эсвэл үг өгүүлбэрийг ард нь дагалдуулж болохгүй.
- "ивээн тэтгэсэн" гэх эсвэл үүнтэй ижил утгатай орчуулгыг оруулна.
- 360 хэмийн зургийнхаа дээд/доод хэсэгт итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг эсвэл Google брэндийн ямар ч сурталчилгаа (тэр дотроо камерт өртөж болох орой дээрх график дүрслэл)-г ашиглаж болохгүй.
Эдгээр удирдамжаас гадна Зохистой ашиглах Google-н дүрэм, Брэндийн ерөнхий нөхцөл, Гео ашиглалтын удирдамж болон Google-н худалдааны тэмдэгтийг ашиглахтай холбоотой бусад бүх удирдамжийг дагаж мөрдөж буй эсэхээ нягтлаарай.
Google зар дээр бизнесээ сурталчлах
Хүсвэл та "итгэмжлэгдсэн зурагчны хөтөлбөр" гэсэн үгийг зардаа ашиглаж Google зар дээр Бизнесээ сурталчлах боломжтой. "Гудамж харах" брэндийг эсвэл Google-н бусад ямар нэг брэндийг зардаа ашиглаж болохгүйг анхаарна уу.
Google Business Profile-аа сурталчлах
Танд Google Business Profile байдаг бол Google Business Profile-н бодлогыг, тэр тусмаа Google дээр бизнесээ төлөөлөх удирдамжийг хүндэтгэн үзэх хэрэгтэй.
Google, Google Газрын зураг, Гудамж харах болон Google-н бусад худалдааны тэмдэгт, түүнтэй адил төстэй зүйлсийг Google Business Profile-нхаа нэрд ашиглаж болохгүй.
Итгэмжлэгдсэн гишүүний статустай болсныхоо дараа та итгэмжлэгдсэн гишүүний тэмдгийг профайл дээрээ байршуулах боломжтой.
Тайлбар: Эдгээр удирдамжийг мөрдөөгүй тохиолдолд та хөтөлбөр дэх статус, итгэмжлэгдсэн гишүүний тэмдэг болон брэндийн бусад элементийг ашиглах эрхээ алдаж болзошгүй.
Итгэмжлэгдсэн гишүүний зураглалын чанарт тавих шаардлага
Зургийн чанар
- 7,5 МП эсвэл түүнээс дээш (3840 x 1920 пиксел) байх
- Зураг 2:1 харьцаатай байх
- Зураг хаяагаараа зай завсаргүй байх
- Эвлүүлгийн ноцтой алдаагүй байх
- Гэрэлтэй эсвэл харанхуй хэсгийн дүрсийн нарийвчлал адилхан байх
- Тод байдал: хөдөлгөөний бүдгэрэлгүй, фокус нь таарсан байх
- Зургийн доод хэсгийг оруулаад ямар ч анхаарал сарниулах эффект эсвэл шүүлтүүргүй байх
Холболт
- Хооронд нь холбосон 360 хэмийн зургуудын харааны шугамд ямар нэгэн саад тотгор байхгүй байх
- Дотоод орчинд 1 метр тутамд, гадна орчинд 3 метр тутамд зураг авсан байх
- Гудамжтай холбоотой цуглуулгаа баяжуулж бидэнтэй холбогдох боломжоо нэмэгдүүлэх
Зохистой байдал
- Хүмүүс, газрыг харуулахдаа зөвшөөрөл авсан байх
- Газар зүйн хувьд зөв байрлуулах
- Зургийн тусгал үүсгэх эсвэл муруйлгахыг оруулаад компьютерын үүсгэсэн зай эсвэл тусгай эффектгүй байх
- Доод хэсгээс хэтэрсэн нэмэлт зүйл оруулаагүй байх
- Үзэн ядсан эсвэл хууль бус контент оруулаагүй байх
Хориотой ашиглалт
Зохисгүй контент
Хориотой хийгээд хязгаарлагдсан контентын талаар Газрын зургийн хэрэглэгчийн хувь нэмэр оруулсан контентын бодлогоос харах боломжтой.
Та "Асуудлыг мэдээлэх" холбоосыг ашиглан зохисгүй контентыг мэдээлж болно.
Бусдыг төөрөгдүүлсэн, худал эсвэл зохиомол мэдүүлэг
Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчны үйлчлүүлэгч нь Гудамж харахын аливаа итгэмжлэгдсэн зурагчинтай ажиллах талаар мэдээлэлд суурилсан шийдвэр гаргаасай хэмээн бид хүсдэг. Энэ нь та компаниа, үзүүлдэг үйлчилгээгээ, эдгээр үйлчилгээтэй холбоотой зардал болон үйлчлүүлэгчийн талд гарах аливаа үр дүнг илэн далангүй, үнэнээр нь тайлбарлах хэрэгтэй гэсэн үг юм. Бусдыг төөрөгдүүлсэн, худал эсвэл зохиомол мэдүүлэг гаргаж болохгүй.
Жишээ нь:
- Google-тэй холбоотой гэж худал мэдүүлэх
- Google Гудамж харахын эсвэл Google газрын зургийн жагсаалтын дээд талд байршина гэж баталгаа өгөх
Дарамталсан, харааж зүхсэн эсвэл найдваргүй зан төлөв
Гудамж харахын үйлчлүүлэгч нь Google-тэй шууд харьцаж ажиллаж байгаа мэт гайхалтай үйлчилгээг Гудамж харахын зурагчнаас авах учиртай. Дарамталсан, харааж зүхсэн эсвэл найдваргүй арга барилаар боломжит эсвэл одоогийн харилцагчидтайгаа ажиллаж болохгүй.
Жишээ нь:
- боломжит харилцагч руу сурталчилгааны дуудлага олон дахин хийх
- танай агентлагт бүртгүүлэх эсвэл хамтарсан хэвээр үлдэхтэй холбоотойгоор сурталчлагчид хэтийдсэн дарамт үзүүлэх
- Өөрийнхөө өмнөөс өөр бусдаар Google-с гэрчилгээ авах шалгалт өгүүлэх
- фишинг хийх
- Google Зарын ваучерыг төлбөрийн оронд санал болгох
Манай удирдамжийн тухайд
Та Google-н Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчны бодлоготой танилцаж түүнтэй холбоотой хамгийн шинэ мэдээ авч байх нь чухал. Манай бодлогыг зөрчиж байна гэж үзвэл үйл ажиллагаагаа нягтлан шалгаж үйлдлээ залруулахыг хүсэж бид тантай холбогдож болно. Зөрчил давтагдах эсвэл ноцтой байх юм бол бид таныг итгэмжлэгдсэн гишүүний хөтөлбөрөөс хасаж, энэ тухай харилцагчдад тань мэдэгдэж болно. Мөн таныг Google Газрын зургийн бүтээгдэхүүнүүдэд хувь нэмэр оруулахыг хориглож болно.
Эдгээр удирдамж нь гуравдагч талуудад үйлчилдэг одоогийн ерөнхий нөхцөл, удирдамж болоод дараахад хамаарна:
Удирдамж зөрчвөл юу болох вэ
Зөрчлийн хяналт, шалгалт: Танай бизнес Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчны бодлогод нийцүүлэн ажиллаж байгаа эсэхийг бид хүссэн үедээ шалгана. Бидний зүгээс зөрчилтэй холбоотой мэдээлэл хүсэж тантай холбогдсон тохиолдолд та тэр даруй хариулж манай бодлогод нийцсэн, залруулах арга хэмжээг шуурхай авах шаардлагатай. Бидний зүгээс зөрчил арилсан эсэхийг баталгаажуулах үүднээс танай харилцагчидтай мөн холбогдож болно.
Зөрчлийн тухай мэдэгдэл: Таныг Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчны бодлогыг зөрчсөн гэж үзвэл үйлдлээ залруулах тухай хүсэж бид танайхтай холбоо барих болно. Хэрвээ та заасан хугацаанд бидний хүссэн залруулгыг хийхгүй бол бидний зүгээс сахилгын арга хэмжээ авч болно. Ноцтой эсвэл давтсан зөрчил гарсан тохиолдолд бид тэр даруй, урьдчилан мэдэгдэлгүйгээр арга хэмжээ авч болно.
Гуравдагч талын хөтөлбөрийг түр хаах: Google Гудамж харахын итгэмжлэгдсэн гишүүний хөтөлбөр зэрэг Google-н гуравдагч талын хөтөлбөр дэх таны оролцоо нь Гудамж харахын итгэмжлэгдсэн зурагчны бодлоготой нийцтэй байх эсэхээс хамаарах бөгөөд хэрвээ та манай бодлогыг зөрчиж байгаа тухай бид олж мэдвэл, эсвэл танай бизнес зөрчилтэй эсэхийг шалгах гэсэн манай хүчин чармайлтыг дэмжиж ажиллахгүй бол таны оролцоо хязгаарлагдах эсвэл түр хаагдана.
Газрын зургийн бүртгэлийг түр хаах: Та бодлогыг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд бид таны Google Газрын зургийн бүртгэлийг түр хааж болно. Удирдамжийг давтан, тэр тусмаа ноцтойгоор зөрчсөн бол Google газрын зургийн бүртгэлийг бүрмөсөн хааж болно. Ингэснээр та Google газрын зурагт хувь нэмэр оруулах боломжгүй болно. Түүгээр барахгүй бид энэ тухай танай харилцагчдад мэдэгдэж болно.
Гуравдагч талын удирдамжийг зөрчсөн тухай мэдээлэх
Гуравдагч талын түнш энэ бодлогыг зөрчиж байгаа гэж та үзэж байна уу? Тэгвэл бидэнд дараах байдлаар мэдэгдээрэй: